Дотоод мэдээ

Хамгийн сүүлд төрийн цол хүртсэн хүлгүүд

Төрийн их баяр наадамд бага дөрвөн насандаа тасралтгүй түрүүлж, айрагдан гарамгай хурдлан наадамчин олноо баясган Ховд аймгийн Дарви сумын уугуул Монгол улсын манлай уяач Дамдинхүүгийн Түвдэнгийн “Хилэн хар” үрээнд төр, ард түмний хайр хүндэтгэлийг илэрхийлж “Эрхэм төрийн-Идэр түмний эх” эрхэм дээд цол, алтан гэрэгэ, цацагт шар торгон жолоог олгосугай. 
“Хилэн хар” үрээ нь
 Ардын хувьсгалын 63 жилийн ойд даага насандаа айргийн тав
 Ардын хувьсгалын 64 жилийн ойд шүдлэн  насандаа айргийн дөрөв
 Ардын хувьсгалын 65 жилийн ойд хязаалан насандаа айргийн дөрөв
Ардын хувьсгалын 66 жилийн ойд соёолон  насандаа аман хүзүүнд хурдалсан 20-р зууны онц  хурдан хүлэг юм.

Төрийн их баяр наадамд бага дөрвөн насандаа тасралтгүй түрүүлж, айрагдан гарамгай хурдлан наадамчин олноо баясган Монгол төрийн үүрд амгалан оршихын билэгдэл болж буй Архангай аймгийн Их-Тамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн Хар соёолонд төр, ард түмний хайр хүндэтгэлийг илэрхийлж “Эрхэт төрийн-Идэр түмний эх” эрхэм дээд цол, алтан гэрэгэ, цацагт шар торгон жолоог олгосугай.

Г.Тэмүүлэнгийн Хар соёолон нь  
Улсын наадамд  Даага айргийн тав
Улсын наадамд  Шүдлэн аман хүзүү
Улсын наадамд  Хязаалан түрүү
Улсын наадамд  Соёолон түрүүлж
2009 онд болсон Зүүн бүсийн уралдаанд даага түрүүлж, 
2010 онд төвийн бүсийн уралдаанд шүдлэндээ тус тус түрүүлсэн бөгөөд нийт 4 түрүүлж, 2 айрагдсан энэ цагийн хурдан хүлэг юм.
Монголчууд төрийн сүлдэндээ адууг дээдлэн залсан ард түмэн учраас, төрийн их баяр наадамдаа олон түрүүлж тухайн цаг үедээ өндөр дээд амжилт үзүүлсэн хурдан морьдод эрхэм дээд цолыг шагнан олгодог уламжлалтай билээ. Энэ уламжлалыг сэргээн бий болгох тал дээр ММСУХ санаачилга гарган ажиллаж 2008 оноос хойш 3 дах хурдан моринд цол олгов.