Дотоод мэдээ

2016 оны чансаа өндөр 9 азарга

1. Их хурд уралдааны аман хүзүү, үндэсний их баяр наадмын түрүү Сэцэнханы хурд зүүн бүсийн түрүү Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Т.Болдбаатарын магнай халиун. 19 оноо

2. Их хурд уралдааны түрүү, Хангайн бүсийн уралдааны айргийн гурав Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат О.Батболдын хээр азарга 15 оноо

Их хурд уралдааны дөрөв, үндэсний их баяр наадмын дөрөв Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн Даян хээр азарга. 13 оноо. 

4. Их хурд уралдааны тав, үндэсний их баяр наадмын гурав Завхан аймгийн Яруу сумын харьяат Дашзэвэгийн Дагвадоржийн Шөвгөр зээрд 13 оноо

5. Их хурд уралдааны гурав, Дүнжингарав хаврын уралдааны аман хүзүү Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Баттулгын Сүхбаатарын дүү хээр 12 оноо

5. Үндэсний их баяр наадмын тав, Эрдэнэт хурд хангайн бүсийн уралдааны тав Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат Дэнзэнгийн Энхтөрийн хул 7 оноо

5. Алтайн хурд баруун бүсийн уралдааны түрүү, Өвөрхангайн хурд хаврын бүсийн гурав Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Ганбаатарын Ариунболдын Шандас хээр 7 оноо

6. Алтайн хурд баруун бүсийн уралдааны түрүү, Өвөрхангайн хурд хаврын бүсийн аман хүзүү Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Ганбаатарын Ариунболдын Эрэмгий халиун 6 оноо

6. Эрдэнэт хурд хангайн бүсийн айргийн гурав, Аравгар хээрийн хурд хангайн бүсийн дөрөв Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат Шаравжамцын Бадамжунайн хүрэн халзан 6 оноо

7. Үндэсний их баяр наадмын аман хүзүү Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Даваахүүгийн Баянбатын Наран хонгор. 4 оноо

7. Дүнжингарав хаврын бүсийн түрүү Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Батсүхийн Наранхүүгийн Монгол хээр 4 оноо

7. Эрдэнэт хурд Хангайн бүсийн уралдааны түрүү Орхон аймгийн Жаргалант сумын Баярцэнгэлийн зээрд азарга 4 оноо

7. Говийн бүсийн хурд уралдааны түрүү Ооёогийн Мөнхбатын Зэгэл халзан 4 оноо

7. Аравгар хээрийн хурд уралдааны түрүү Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Төмөр-Очирын Баттөрийн шарга халзан 4 оноо