Дотоод мэдээ

2019 оны чансаа өндөр их наснууд

Нэгдүгээрт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Т.Галбадрахын бор морь тэргүүллээ.Уг ажнай Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн уралдаанд аман хүзүү, шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаан болон Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд түрүүлж 21 оноо цуглуулсан байна.

Дэд байрт 13 оноогоор Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн алдарт уяач Цэрэндоржийн Мөнххуягийн Тод янзага хүлэг шалгарчээ. Өнгөрсөн жил “Их хурд-8”, болон Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд тус тус аман хүзүүдсэн чансаатай хүлэг ажээ. АХ-ын 97 жилийн ойн баяр наадамд аман хүзүүдэж байсан цуутай хүлэг юм.

Гуравдугаарт Баянзүрх дүүргийн харьяат нийслэлийн Алдарт уяач О.Рэнцэнжүгдэрийн Төгс бор морь 13 оноогоор эрэмбэлэгдсэн байна. Бор морь өнгөрсөн жил Г.Пунцагбалжир агсны нэрэмжит “Төвийн бүс”-ийн уралдаанд торгон жолоо өргөн, тэргүүлж, “Их хурд-8”–д айргийн тавд хурдалсан амжилт үзүүлжээ.АХ-ын 97 жилийн ойн баяр наадамд аман хүзүү, “Дүнжингаравын хурд -2018” хаврын бүсийн уралдаанд айргийн тавд хурдалж байжээ.

Түүнчлэн, дөрөвдүгээр байрт Булган аймгийн Могод сумын уугуул, манлай уяач Ц.Цэнгэлийн хүрэн

Тавдугаар байрт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Тод манлай уяач Т.Галбадрахын хонгор халзан

Зургадугаар байрт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Х.Бадамсүрэнгийн Элбэг хээр

Долдугаар байрт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн алдарт уяач Н.Баттөмөрийн хар морь

Наймдугаар байрт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Тод манлай уяач Д.Ганбаатарын Хурдан зээрд

Есдүгээр байрт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Тод манлай уяач Д.Ганбаатарын Мэнгэт хүрэн

Аравдугаар байрт Дундговь аймгийн Хулд сумын харьяат, Манлай уяач Б.Лхагва-Очирын Дайчин халзан морь тус тус оржээ.