2013 оны чансаа өндөр 9 азарга
1. Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд-6” уралдаан, Үндэсний их баяр наадам, Ардын хувсгалын 92 жилийн ойд түрүүлсэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн “Улс” халзан азарга 18 оноогоор. Энэ халзан азарга сүүлийн гурван жил дараалан Улсын наадамд түрүүлсэн хурдан хүлэг билээ.
2. “Их хурд-6” уралдааны аман хүзүү, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд айргийн тав, төвийн бүсийн уралдаанд айргийн дөрөвт хурдалсан Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Дуламын Сугарын Хул азарга 16 оноогоор.
3. “Их хурд-6” уралдааны айргийн дөрөв, төвийн бүсийн уралдааны түрүү Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Дамбын Баяраагийн Хул азарга 13 оноогоор
4. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд айргийн гурав, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх 4249 морины уралдааны айргийн гуравт хурдалсан Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул Цэлхээгийн Бямбасүрэнгийн Хүрэн азарга 13 оноогоор
5. “Их хурд-6” уралдаанд айргийн гурав, төвийн бүсийн уралдааны айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Батцэцэгийн Батбаярын “Чавх” хул азарга 12 оноогоор
6. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмын эрлийз дээд насны түрүү, “Дүнжингарав” хаврын уралдааны айргийн тав, Төвийн бүсийн айргийн гуравт хурдалсан Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Чүлтэмийн Ган-очирын Өсгий цагаан 12 оноогоор
7. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын эрлийз дээд насны аман хүзүү, “Дүнжингарав” хаврын уралдааны айргийн дөрөв, Орхон аймагт зохиогдсон “Эрдэнэт хурд” хаврын уралдааны эрлийз дээд насны түрүү Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн Сартай хээр 11 оноогоор
8. “Дүнжингарав” хаврын уралдааны айргийн гурав, Орхон аймагт зохиогдсон “Эрдэнэт хурд” хаврын уралдааны түрүү, Төвийн бүсийн уралдааны айргийн тав Дорнод аймгийн Баяндун сумын уугуул Пүрэвдоржийн Цэвэгмидийн “Шуурган” хүрэн 10 оноогоор
9. “Их хурд-6” уралдааны айргийн тавд хурдалсан Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Дамдинсүрэнгийн Жаргалсайханы Бор азарга 9 оноогоор тус тус эрэмбэлэгджээ.