Шарваа хээр (шүлэг)
Завхан нутгийн домогт түмэн эх Шарваа хээр моринд зориулсан нэгэн шүлэг.
Борхын голын хөвөөнд
Босоо төрсөн унага
Бор Хайрханы оройдоо
Бурхан шиг заларсан заяа
Тэнгэр газрын завсраар
Хун шиг дүүлсэн жигүүр
Төрийн наадмын барианд
Хоцорч үзээгүй ажнай
Хорон санаатны гайгаар
Гэмтэж явсан буян
Хангайн бартаат ууландаа
Бүдэрч байгаагүй эрдэнэ
Хөрст газрыг тамгалсан
Хуй салхи шиг хөлөг
Хурдан морьдын магнай
Хуурнин дэгдсэн Шарваа хээр...