2018 оны чансаа өндөр сонгомол дээд
1. Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү, «Дүнжингарав-2018» хаврын бүсийн уралдааны аман хүзүү, говийн ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ой, говийн бүсийн уралдааны аман хүзүү Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, аймгийн Алдарт уяач Гантөмөрийн Чинзоригийн зээрд азарга 12 оноогоор НЭГДҮГЭЭРТ эрэмбэлэгдлээ.
2. Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын аман хүзүү, “Алтан дарь овооны их тахилга” зүүн бүсийн уралдааны түрүү Төв аймгийн Баянцогт сумын уугуул Одгэрэлийн Рэнцэнжүгдэрийн бор морь 11 оноогоор ХОЁРДУГААРТ эрэмбэлэгдлээ.
3. Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн дөрөв, Булган аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдааны түрүү Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Сундуйн Лувсанбалдангийн халтар азарга 8 оноогоор ГУРАВДУГААРТ эрэмбэлэгдлээ.
3. Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн тав, «Эрдэнэт» үйлдвэр байгуулагдсаны 40 жилийн ой, төвийн бүсийн уралдааны түрүү Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Чулуунбатын Цэрэнбатын хул азарга 8 оноогоор ГУРАВДУГААРТ эрэмбэлэгдлээ.
4. Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн гурав, “Алтан дарь овооны их тахилга” зүүн бүсийн уралдааны аман хүзүү Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Бат-Очирын Энхболдын хонгор морь 7 оноогоор ДӨРӨВДҮГЭЭРТ эрэмбэлэгдлээ.
5. «Дүнжингарав-2018» хаврын бүсийн уралдааны айргийн дөрөв, Булган аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдааны аман хүзүү Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Пүрэвийн Сэргэлэнгийн хээр азарга 6 оноогоор ТАВДУГААРТ эрэмбэлэгдлээ.
6. «Дүнжингарав-2018» хаврын бүсийн уралдааны түрүү Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзийн Аргамаг цавьдар азарга 4 оноогоор ЗУРГАДУГААРТ эрэмбэлэгдлээ.
6. Говийн ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсэний 215 жилийн ой Говийн бүсийн уралдааны түрүү Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Гончигбатын Батболдын бор морь 4 оноогоор ЗУРГАДУГААРТ эрэмбэлэгдлээ.