Дотоод мэдээ

2020 оны чансаа өндөр сонгомол дээд

Өнөө жил улсын бүсийн уралдаан болоогүй тул улсын баяр наадмын эхний таван адуу чансаа өндөр адуугаар нэрлэгдэв.

Нэгдүгээрт. Ховд аймгийн Мөст сумын уугуул Цэвээн-Очирын Бямбапүрэвийн сартай хул азарга АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү /6 оноо/

Хоёрдугаарт. Ховд аймгийн Чандмань сумын уугуул Чогсомын Батзоригийн хар азарга АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын аман хүзүү /4 оноо/

Гуравдугаарт. Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат МУТМУ Сундуйн Лувсанбалдангийн "Луу халтар"морь АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн гурав /4 оноо/

Дөрөвдүгээрт. Ховд аймгийн Чандмань сумын уугуул Чогсомын Батзоригийн шарга морь АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн дөрөв /4 оноо/

Тавдугаарт. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Дугаржавын Ганзоригийн хээр морь АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн тав  /4 оноо/