2020 оны чансаа өндөр их наснууд
Өнөө жил улсын баяр наадмаас өөр улсын бүсийн уралдаан гэж болсонгүй. Иймд төрийн наадмын эхний таван адуу чансаанд эрэмбэлэгджээ.
Нэгдүгээрт. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул МУТМУ Төмөрбаатарын Галбадрахын халиун морь АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү /6 оноо/
Хоёрдугаарт. Завхан аймгийн Завханмандал сумын уугуул ААУ Цэрэндоржийн Мөнххуягийн "Тод янзага"цавьдар морь АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын аман хүзүү /4 оноо/
Гуравдугаарт. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Гантөмөрийн Жавхлантөгсийн хээр морь АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн гурав /4 оноо/
Дөрөвдүгээрт. Ховд аймгийн Буянт сумын уугуул Батсуурийн Эрдэнэбаярын саарал морь АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн дөрөв /4 оноо/
Тавдугаарт. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул МУТМУ Дагвадоржийн Ганбаатарын "Мэнгэт хүрэн"морь АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн айргийн тав /4 оноо/