Дотоод мэдээ

Тод манлай уяач Д.Дашзэвэг ММСУХ-ны тэргүүнээр сонгогдлоо

Монголын морин спорт уяачдын холбооны наймдугаар их хурал өчигдөр Төрийн ордонд хуралдлаа. Аймаг, сум, нийслэлийн төлөөлөгч 500 гаруй хүн оролцлоо. 

ММСУХ-ны VIII их хурлаар нийт саналын эрхтэй 485 гишүүдээс 318 хүний санал буюу 65.6%-ийн саналаар Завхан аймгийн Яруу сумын харьяат тод манлай уяач Д.Дагвадорж Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Тус холбооны анхны тэргүүнээр Г.Пунцагбалжир ажиллаж байсан юм. Түүний дараа улсын алдарт уяач У.Буяндэлгэр, тод манлай уяач Д.Бат-Эрдэнэ, манлай уяач М.Энхболд, тод манлай уяач Цогтын Батсайхан, манлай уяач Баасансүрэнгийн Нямжав (үүрэг гүйцэтгэгчээр) ажиллаж байлаа.