Дотоод мэдээ

Сүхбаатар зүгийн хурдан хүлгүүд

Сүхбаатар аймгийн нутаг адуун сүрэг өсгөн үржүүлэхэд өгөөмөр баян билчээр ус бүхий тансаг нутаг. Энд өөрийн Өвөрмөц ШИНЖИЙГ их биений галбир биөийн тэнцэл араншиндаа шингээсэн дөрвөн төрлийн адуу сүрэг өсч үржсэн.

Орлой адуу, Донир адуу, Ширээтийн цагаан, Дарьгангын жижиг зээрдүүд гэсэн дөрвөн омог ялгаж болохоор байна

Удамт сүрэг нь эонхилох нэгэн төрлийн зүс, хурдны үндсэн шинж хадгалсан байх нь чухал. Удмаас багасах ангилалд угшил гарч ирнэ. Нэгэн сүргийн удмыг үндсэнд нь хадгалж үржүүлэхийн тулд гарвалын сэлбэл болгон өөр удмын адуу нийлүүлж (гүү, азарга) удам доторхи угшлыг буй болгоно.

ДОНИР АДУУ

Сүхбаатар, Эрдэнэцагаан. Түмэнцогг. Мөнххааны хойт бие орчмоор тоймолбол Хэрлэнгийн урд хөвөө нутагт өсч үржсэн сүрэг юм. Энэ адуу ар халхын нутагт галбираараа хамгийн сайхан адууны тооцд орно. Онцлог нь том биетэй, их биеийн тэнцэл тэгш хөл мөч том. том биө том мөчиндөө зохицсон сайхан толгойтой. Энэ сүргийг ерөнхийд нь ажвал хандгай, арслан төрлийн шинжийг агуулсан зориг тэнхээ ихтэй, алсад яваа ч хурдтай сүрэг.

Энэ сүргээс төрсөн их хурдан удам нь хаанахый наадамд ч очсон газар тавих тусам удам хурдалдаг болой,

Энэ удмын гол суурь нь Сүхбаатэр сумын Жамъянгууд өсгөн үржүүлж сонгон шалгаруулсан ажээ. Энэ сүргээс 40 өөд онд Бандал хүрэн 60-аад онд Нийгмийн хонгор зэрэг онцгой хурдан хүлэг төрсөн.

Донир адуунаас одоо Болдын бор, Бат-Өлзийн буган азаргууд хурдалж байна. Үүнээс илүү гайхамшигт хурдан хүлгүүд сүрэгтээ явж, хааяа бага наадмуудад хурдалсаар буй боловч олны дунд алдаршиж чадахгүй өнгөрч байгааг үгүйсгэх аргагүй.

ДАРЬГАНГЫН ЖИЖИГ ЗЭЭРДҮҮД АДУУ

Монголын хаадаас манжийн хаанд өргөмж, хураамжаар цугларсан адуун сүргээс шилмэл суурь бүрдүүлж хурдан удмын "хөөрхөн’ адууг нутгийн хашир малчид адуучид гарган авч өсгөжээ. Энэ адуу хөлийн хурд ихтэй яг зассан зээрийн шагай шиг цэвэрхэн жижгэвтэр биетэй, жижиг биөндээ их биеийн тэнцэл тэгш, тэсөэр тэвчээр сайн, эдэлгаэг үнэн даана.

Жижиг зээрдүүдийг үзээд хэн ч гөрөөс-согоо, ноёлсон сүрэг гэх бөгөөд нар сөргүүлэн хөөхөд цагаан эээрийн суурь мэт нүдэнд тусна.  Энэ адуу Дарьганга, Асгат, Халзан, Онгоны хойт хэсэг, Баяндэлгэрийн зүүн талаар нутагшжээ. Улс, аймаг, сумын их бага ямар ч наадамд өнгөний морьдыг хөтлөн хурдлах бөгөөд амархан цуцах нь бас ховор. Хөнгөн цэвэр биетэй, бийрэн шингэн дэл сүүлтэй, хатингар цэмцгэр толгойтой, шөрмөс чанга, туурай хөнгөн гүн гахайтай, ахар сүүл урттай, уяа эасал хялбар адуу болно. Цэвэрхэн эдэлсэн морио бага наадамд унаж яваад уралдсан ч хурдалж байдаг

Алсаас хөнгөн уяагаар уяж, уяа заслын үзүүрт шахаж уяснаар хурдын ирэнд таарууддаг хашир улачдын туршлага энэ адуунд зохицсон болой Хэн гэгч уяач тэр өдөр идэш тэжээл, хурдны ирийг олсон нь түрүүлж байдгаас Сүхбаатар аймаг, дээр дурдсан сумдын наадамд алгасалгүй гурван жил дараалан түрүүлсэн морь байдгийн учир үүнд орших бололтой. Ийм адууг сайн уядаг уяачид ахмад үеэс Уламбаяр, Пэрэнлэй, Арилдий, Цэнд, одоо Мажигсүрэн, Онгуу Монгоцоо нар шиг хурдан хүлэгтэйгээ ярихаас бусдыг мэддэг уяачид олон үеийн залуу үедээ уяа заслын өв. сүргийн удмаа үлдээсзэр байна. Зөвхөн Халзан сумаар жишээ авахад, Шарын хүрэнгүүд. Тожипын хонгор, Балдангийн хээр, Дугаржавын хонгор, өндөр Пэрэнлэйн хээр гэх мэт 50-60 жил зүс галбир хурд араншингаа хадгалсаар ирсэн удамт сүрэг улам олширсоор байна.

ОРЛОЙ АДУУ

Орлой гурван зээрд нутгаар овоглон Өөшийн говийн хойт талаар хулангийн удмаас сэлбэгдэн үржсэн Вангийн

хүрээ-Богдын шавийнхнаас тархсан сүрэг гэж ярилцдаг билээ. Энэ сүрэг адууг Мөнххааны урд бие Уулбаян Түвшинширээ сумдад өсгөн үржүүлж байна. Бусад адуунаас ялгарах онцлог нь хүдэр том биендээ бийрэн урт сүүлтэй, сүүлний үсний ширхэг нарийн, зөөлөн, дэл шингэн шинжээр ялгарна. Энэ адууны дээд удам нь Хүүхэн шүүлэнгийн хээр, Баян Совдын цоохор хонгор, Уулбаяны далиун ногоон гээд олон гайхамшигт хурд гарчээ. Одоогоор Базар, Лхамсүрэн, Агваан, Шагдар, Шинуу, Лхагваа, Түгжжамба нарын адуу хаа очсон газар бүхэндээ алдаршиж хурдаа гайхуулж олноо баясгасаар наадмын манлай болж байна.

Ширээтийн Цагаан адуу

Баяндэлгэр, Онгон, Дарьганга. Наран, Түвшинширээ сумдын өмнө тал говийн нутагт идээшлэн үржсэн сүрэг юм Энэ сүргийг Ширээтийн ХИЙДИЙН өмч сүргээс шилж сонгож гаргаснаас лог адуу гэж нэршсэн.             I

Урт сайхан бие ганган цэвэр хийцээрээ бусад адуу наас ялгардвг юм. Дарьгангын жижиг зээрд, банди адуутай нэг насны адууг нь зэрэгцүлэн зогсооход бараг толгой илүү урт ажиглагдана.

Энэ адуунаас 1930-1940 оны үед Гуулин, Гуранз зэрэг хаа очсон газартаа түрүү айргаас салаагүй хүлгүүдээрээ энэ адуү алдаршсан билээ.

Энэ адууны хамгийн сүүлчийн хурдан хүлэг нь Эрэнцэндоржийн цагаан хэмээх алдарт хүлэг болой. Нэгдэлжих хөдөлгөөн өрнөсөн он жилүүдэд Ширээтийн цагаан адууны цөм сүрэг алдагдахад хүрч одоо голлох сүрэг нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат манлай уяач Дамба гуайн адуун сүрэгт байна

Ч.ХУРЦ