Манлай уяач ДДаш
Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Дамдингомбын Даш Галшараас хурдан хурц байж болох ганц нэг адуу авч явахдаа Ангасай Банзрагч, халзан Дамбий, Ширнэн гээд олон нөхөдтэй болж тэд ч тусалдаг байв. 1970 онд Дорнойн Сундуйтай Галшар орж Жамсрангийн хүрэн азаргыг Сундуй авч би түүнийг нь хөтлөн нутгийн зүг явахад Ширнэн Архудаг гэдэг газар хүртэл гаргаж өгөөд буцав.Тэр явалтаар Галшарын Балдайн Санжаа гэж их уяач хүн олон очихоор тэсэн юмуу, эсвэл санаандаа таарсан адуу олж чадахгүй байгааг анзаарсан уу. Чи нэг унагатай гүү аваарай. Харин чи адуугаа үзчихээд яваарай гэв.Ар худагт бэлбэсэн хонгор унгатай хонгор гүү байгаа ирэх жил эртхэн авна биз. Гүүг нь хадгалж байгаарай. Дорноговийн онгой Адилбишийн зул хонгорийн угшилтай гүү шүү. Сарваа нь яахав гэж байна. Тэр гүү надад ирээд ердөө унагалсангүй. Хонгор даагаараа хожим азарга тавив. Хонгор азарга хурдан байсан ч хадуураад болж өгөөгүй юм.Хонгор азарганд явсан Хэнтий Баянмөнх сумаас гаралтай хүрэн халзан гүүнээс бэлэвсэн хонгор унага гарсан нь Дашийн хонгор гэж зард гарсан хурдан азарга болсон. Энэ гүүний дөрвөн эр төлөөс хоёр нь улсад айрагджээ. Унаган хонгор азарга маань улсын наадамд 1982 онд шүдлэн гуравт, 1983 онд хязаалан аман хүзүүнд, 1985 онд хавчиг азарга айргийн тавд,1986 онд долоон настай гуравт, 1987 онд найман настай айргийн тавд давхиад азаргатай ноцолдоод хөл муутай болчихсон юм.
Сэргэлэн сум наадам хийхэд Даш гуайд олон хүн баярласнаа хэлж ирдэг байв. Гэвч Даш гуай хүмүүст хурдан адуу өгөхсөн гэж бодож явдаг хүн. Орсон гарсан өөрийн санааг нь дэмжих болов уу гэсэн нутгийн хүмүүст Манай сум жижиг Сүхбат зааныг нэг урьдаггүй юм байх даа. Би нэг хурдан адуу өгөх юмсан нутгийн нэр гаргаад сайн барилдаж яваа хүү дээ. Хөөрхий тэр муу дуучин Адарсүрэнд нэг юм өгөхсөн гэж суудагсан. Даш гуайг замын хүнд ханилгаатай жинхэнэ эр хүн гэлцдэг юм билээ.
Ш.Ганхуяг Уяачийн нууц товчоон номноос...