Чойндонгийн Пүрэвхүү
Бага насаа хурга ишиг хариулж, хурдан морь унаж, адуу малаа хариулж өссөн тэрээр 1984 онд Цэцэн-Уул сумын 10 жилийн сургуулийг төгссөн. 1984-1987 онд Эрдэнэтэд хотод гурван жил цэргийн алба хааж түрүүч цолтой халагдаж, 1987 оноос Улиастай хотод Эрчим хүчний үйлдвэрт ажилласан. 1993 онд зуны амралтаараа нутагтаа ирж, адуучин С.Пүрэвээгээс урд жил нь шүдлэн сумын наадамд 10-т 266 хурдалсан Цагаан тавагтай халтар үрээг хоёр адуугаар худалдан авч сумын наадамдаа уяж хол түрүүлгэн хурдан морь уях өмөө өнгөтэй сайхан эхлүүлсэн билээ. Ингээд хойтон жил нь гэр бүлээрээ сумандаа шилжин ирсэн цагаас өнөөг хүртэл 30-аад жил тасралтгүй хурдан хүлгүүдээ уяж сойж сум, аймгийн бүсийн наадмаас 18 түрүү, 11 аман хүзүү, 36 айраг хүртээд байна.
Дуунд мөнхөрсөн «ЦАГААН ТАВАГТ» халтар азарга 6 түрүү, 1 аман хүзүү, 6 айрагдсан.
«ИХ СҮЛД» халтар азарга 2 түрүү, 3 аман хүзүү, 9 айрагдсан
«БАГА СҮЛД» халтар морь 7 түрүү, 1 аман хүзүү, 1 айрагдсан
Гуурст халтар азарга 1 түрүү, 2 айрагдаж, Боос халтар морь 3 аман хүзүү, 2 айрагдсан
Солонго халтар морь 1 аман хүзүү, 3 айрагдаж, хурдан зээрд 3 айрагдсан.
Магнай хээр нэг түрүүлж нэг айрагдан, согоо хээр 1 түрүү, 1 аман хүзүү Сумын наадамд 1-2 айрагдсан тогос хээр, туулай хээр, Очирваанийн бүүдэн хонгор азарга, Бага тавагт халтар азарга, Шинэ халтар азарга, Ноёд бор, Дорнод хул, хурдан хүрэн зэрэг олон сайхан хурдан буянтай учирч ээ. Эдгээр хүлгүүдийн ихэнх нь цагаан тавагт халтар азарганы үр төлүүд юм. Чойдонгийн ПҮРЭВХҮҮ нь Сонгино сумын гурав дахь аймгийн алдарт уяач. 1998-2004 оны хооронд 3 удаа сумын шилдэг уяачаар шалгарч, 2006 онд төрөлх сумынхаа 80 жилийн ойгоор аймгийн алдарт уяач цолоо гардсан. Сонгино сумын эрдэмт уяачид, хүрдан хүлгүүдийн тухай «ХҮЛЭГЧИЙН ХИЙМОРЬ» ном (2006 он), «НУТГИЙН ХУРД» ном (2012 он), "Хүлэгчийн хийморь-2"-ыг бичиж хэвлүүлсэний зэрэгцээ «СОНГИНО ХУРД» МСУХ Тэргүүнээр 9 жил ажиллаж 2012 онд Монгол улсын шилдэг салбар холбоогоор шалгарч, Аймгийн шилдэг холбоо, Шилдэг тэргүүнээр удаа дараа шалгарч байв. Адууныхаа чанар, удам угшилд анхаарч Тэсийн гол, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дундговь, Өвөрхангай зэрэг аймгуудаас гадна нэр бүхий Тод манлай, Манлай, Алдарт уяачдын адуун сүргээс азарга, гүү авч адуугаа сайжруулж байна