Хүлэгчийн хийморь-2
Завханы Сонгино сумын хурдан морины түүх, уяачдын намтар, тус сумын уугуул суугуул уяачдын арвин өндөр амжилт, сумын баяр наадмын хурдан мориын дэлгэрэнгүй цуваа тайлбар, фото энэ номд багтжээ. Сонгино сумын уугуул аймгийн алдарт уяач Ч.Пүрэвхүүгийн энэ чиглэлийн гурав дахь ном юм. Өөрийн хүү П.Баатарзоригттой хамтарт энэхүү бүтээлээ туурвижээ. Түүхэн зургууд үлдээсэн шилдэг сайн гэрэл зурагчдаа алдаршуулан эх сурвалжийг ч тодорхой сайн дурдаж өгчээ.