Цэндийн зээрд морь
Үндэсний их баяр наадамд Яармагт болж байх үед хамгийн хол түрүүлсэн морийг хонгор Морьтын Цэнд гуайн зээрдийг хэмээдэг. 1954 онд тэрхүү алдартай түрүүгээ авсан бөгөөд түүнээс хойш зээрд морио үхэр дотор усалж байгаад омруу нь үхрийн эвэр орж эмчлээд хэдэн жил өнжсөн. Зургаан жилийн дараа дахин улсын баярт ирж уралдахаар шийдэхэд Галын хүрэн гэгч морь энэ хугацаанд гурав түрүүлж нэг аман хүзүүдчихээд байлаа. 1956 онд түрүүлж, 57 онд аман хүзүүдээд, 58, 59 онуудад дараалан түрүүлээд байсан үе. 1960 оны наадамд нэр цууд гарсан энэ хоёр хүлэг тулав. Наадамчин олон ч ихэд сонирхож морь ирэхийг шимтэн хүлээж байв. Тэгтэл ч морьдын тоос босоход аргагүй Галын хүрэн, Цэндийн зээрд хоёр зуузай холбон зээрд нь зөв талдаа, хүрэн нь буруу талд нь хөл нь арай сулавтар гарч ирэхэд Гал гуайн шар нь хөдөлсөн бололтой хүүхэдээ "Буруу талын амыг нь татаад гуядаад гарга" гэж хэлэхэд хүүхэд нь яг хэлснээр нь хүрэн мориныхоо буруу талын амыг татаад нэг сайн ороолготол хүрэн морь нэг огло хайрагаад үсрэн унасан гэдэг. Монголын цуут хурдан хүлэг Галын хүрэн морь ийнхүү уралдааны замд ижил олон сүргийнхээ тоосон дунд халин одсон. Харин Цэндийн зээрд түрүүлдгээрээ түрүүлэв.