Завханы луу жилийн шилдэг азарганууд
Завхан аймгийн 2024 оны шилдэг азарганууд
1. Тэлмэн сумын уяач Б.Баасансүрэнгийн "Аз цоохор" азарга 2024 оны Завхан аймгийн "ШИЛДЭГ АЗАРГА" Завхан аймгийн баяр наадам айргийн 5, Яруу сумын 100 жилд түрүү, Баянтэс сумын 100 жилийн ойд, аман хүзүү, төвийн бүсэд дөрөвт хурдалсан. Хязаалан аймагтаа айрагдаж, 2023 оны Завханы ойд айргийн араар орж байсан. Эх тал нь улсын алдарт уяач Цэрэндоржийн Мөнххуягийн унаган, эцэг нь улсын алдарт уяач Энэбишийн Ганбатын унаган.
2. Алдархаан сумын уяач П.Цогбадрахын "Хээр" азарга 2024 оны Завхан аймгийн "ШИЛДЭГ АЗАРГА" Завхан аймгийн баяр наадам айргийн 2, Яруу сумын 100 жилийн ойд аман хүзүү, Ховд цэцэг сумын 100 жилийн ойд түрүүлсэн. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат хилийн цэргийн хурандаа Гонгорын Цогмандалын унаган. 2023 онд Завханмандалын ойд аман хүзүүдсэн.
3. Их-Уул сумын ААУяач Я.Отгонбаатарын "Хул" азарга 2024 оны Завхан аймгийн "ШИЛДЭГ АЗАРГА" Завхан аймгийн баяр наадам айргийн 3, Баянхайрхан сумын 100 жилийн ойд түрүү, Сантмаргац сумын 100 жилийн ойд аман хүзүүдсэн. Говь-Алтайн Довжидын Түвшинжаргалын унаган адуу. Аймгийнхаа баяр наадамд шүдлэн соёолон түрүүлсэн. Их-Уул сумынхаа ойд түрүүлсэн. Аймаг аймгийн бүсийн олон айраг түрүүтэй.