Завхан аймгийн 2024 оны шилдэг их наснууд
Завхан аймгийн 2024 оны шилдэг их наснууд
1. Яруу сумын уяач Б.Мөнхбатын "Хонгор" морь 2024 оны Завхан аймгийн "ШИЛДЭГ ИХ НАС" Завхан аймгийн баяр наадам айргийн 3, Сонгино суманд болсон аймгийн бүсэд түрүү, Донойн хурд аймгийн төвийн бүсийн-3, Баянтэс сумын 100 жилийн ойд аман хүзүү, Сонгино сумын 100 жилийн ойд дөрөвт хурдалсан.
ММСУХ-ны тэргүүн тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн унаган адуу юм. Соёолон анх уягдаж Завхан аймгийн Яруу суманд болсон аймгийн хаврын бүсэд айргийн гуравт хурдалж, Нөмрөг сумын 100 жилийн ойд түрүүлсэн.
2. Яруу сумын харьяат аймгийн алдарт уяач Ц.Гантөмөрийн Бор морь 2024 оны Завхан аймгийн "ШИЛДЭГ ИХ НАС" Завхан аймгийн баяр наадам түрүүлж, Яруу сумын 100 жилийн ойд түрүү, төвийн бүсэд дөрөвт хурдалсан. Алдархааны аймгийн алдарт уяач Оюунбилэгийн Мөнхбат уясан.
3. Шилүүстэй сумын уяач Л.Анхбаярын "Хүрэн" морь 2024 оны Завхан аймгийн "ШИЛДЭГ ИХ НАС" Яруу сумын 100 жилийн ойд гуравт, Шилүүстэй сумын 100 жилийн ойд аман хүзүү, Завханмандал суманд болсон бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Завханы Төвийн бүсэд тавд хурдлав. Алдархааны аймгийн алдарт уяач Ням-Осорын Билэгт уясан хавчиг морь.