Дотоод мэдээ

2024 оны Завханы шилдэг соёолонгууд

Луу жилийн шилдэг соёолонгууд

1. Тэлмэн сумын уяач Д.Донойчамбын Дөлгөөн хонгор соёолон. Завхан аймгийн баяр наадамд аман хүзүү, Баянтэс сумын 100 жилийн ойн уралдаанд аман хүзүүүдэж, Завхан аймгийн зүүн бүсийн уралдаанд гуравт хурдалсан. Архангай аймгийн харьяат Сумын алдарт уяач Д.Дамдинсүрэн уясан.  Монгол улсын тод манлай уяач Түвдэнжаажидын Батзоригийн унаган адуу. Эдний гал уяа Завхан аймгийн баярт өнөө жил даага түрүүлгэж, соёолон аман хүзүүдэж одтой сайхан наадсан юм. 

2. Эрдэнэхайрхан сумын уяач Б.Болдбаатарын Хүрэн халзан. Завхан аймгийн баяр наадамд дөрөвт хурдалж, Цагаанхайрхан сумын 100 уилийн ойд аман хүзүүдэж, Яруу сумын 100 жилийн ойн баяр наадамд тавд хурдалсан. 


3. Тосонцэнгэл сумын уяач Г.Баянмөнхийн Хонгор. Завхан аймгийн баяр наадамд түрүүлж, Завхан аймгийн зүүн бүсийн уралдаанд аман хүзүүдэв.