Дотоод мэдээ

2024 оны Завхан аймгийн шилдэг хязаалангууд

Луу жилийн Завхан аймгийн шилдэг хязаалангууд

1. Улиастай сумын харьяат аймгийн алдарт уяач Ж.Сүхбаатарын хул үрээ. Завхан аймгийн баяр наадамд айргийн гуравт, Завхан аймгийн Хойд бүсийн уралдаанд аман хүзүүдэж, Завхан аймгийн Асгат сумын 30 жилийн ойд дөрөвт хурдалсан. 

2. Их-Уул сумын харьяат Д.Батцоожийн Халтар. Завхан аймгийн баяр наадамд айргийн гуравт, Баянхайрхан сумын 100 жилийн ойд аман хүзүүдэж, Асгат сумын ойд дөрөвт хурдалсан. 

3. Алдархаан сумын харьяат аймгийн алдарт уяач Т.Хиругаагийн Гоё хүрэн. Завханмандал суманд болсон аймгийн бүсийн уралдаанд аман хүзүүдэж, Донойн төвийн бүсийн уралдаанд гуравт, Дөрвөлжин сумын 100 жилийн ойд түрүүлсэн.