Шадарын бор
Алдархаан сумын Алдар бригадын Жамьян гэдэг хүний унаган адуу. Энэ хүн Ёндон, Гонгор гэдэг хоёр хүүтэй, нэг охинтой байжээ. Нэг охин нь тод манлай уяач Д.Дагвадоржийн эмээ юм. Нэгдэлд бор азаргатай адуугаа нийгэмчлэхэд тэр адуунаас үлдсэн. 1968 оны Завхан аймгийн наадамд Гонгорын нэр дээр энэ бор морьтой эцэг нэгтэй хээр морь аман хүзүүдэж байжээ. Бор морийг уяж байсан Богдын гол бригадын Шадар гэдэг хүн авч Завхан аймгийн баяр наадамд долоо түрүүлгэж хоёр айрагдуулжээ. Өнөө жилийн цагаан сараар эднийхний Бавуудоржийн Баттулга аймгийн алдарт уяач цол хүртжээ.