Түлхүүрийг нь өгчих...
1998 оны Анхны их хурд уралдаанд Алдархаан сумын уугуул манлай уяач Ж.Нямдорж Л.Лхүндэвийн хонгор морийг хавраас эхлэн олон түрүүлгээд авч очсон байв. Ерөнхийдөө түрүү мориор "тодорчихоод" байсан үе.
Их хурд болох урьд орой хурдан хонгор морины эзэн Л.Лхүндэв Хархорины дошин дээр буучихсан, зохион байгуулах хорооны гишүүн, түрүү морийг машинаар байлахаар амласан Монхангайн Сэргэлэн дээр очиж
-Түлхүүрээ өгчих гэжээ. Сэргэлэн их гайхаж тээнэгэлзэн
-Юун түлхүүр вэ? Таны түлхүүрийг би аваагүй шүү дээ гэхэд түрүү морины байнд өгөх УАЗ-469 машиныхаа түлхүүрийг гэсэн гэдэг. Харин маргааш нь Лүндэвийн алдарт чонон хонгор морь үнэхээр аатай хол түрүүлж билээ.