Баяр наадмын хуулиар цол авсан анхны уяачид
Билгийн тооллын XVII жарны арван долоо дахь “Наран” хэмээх Харагчин Усан Хонь жилийн сар шинийн баярын өмнөхөн 2003 онд УИХ-аас баталсан Үндэсний их наадмын тухай хуульд Улс, бүсийн наадмаас 12 түрүү, эсхүл 24 айраг авсан хурдан морины уяачид “Монгол Улсын Тод манлай уяач” цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар олгохоор заасан билээ. Уг заалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим уяачдад алдар цол олгов. Үүнд:
МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ ЦОЛООР:
1.Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Улсын Манлай уяач Данзаннямын Даваахүү,
2.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Улсын Манлай уяач Дамбадаржаагийн Онон,
3.Архангай аймгийн Хотонт сумын уугуул, БХЯ-ны Зэвсэгт хүчний 314-р ангийн уяач Цэдэндоржийн Аюуш,
МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ ЦОЛООР:
1.Улаанбаатар хотын Налайх дүүргийн уугуул, Нийслэлийн Алдарт уяач Ноостын Түмэнбаяр,
2.Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, “Макс” группын ерөнхийлөгч, Улсын Алдарт уяач Дагвадоржийн Ганбаатар,
3.Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, Улсын Алдарт уяач Аюушийн Ухна,
МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ ЦОЛООР:
1.Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Аймгийн Алдарт уяач Батхүрэлийн Бат-Өлзий,
2.Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Аймгийн Алдарт уяач Дашцэрэнгийн Одгэрэл,
3.Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул, Аймгийн Алдарт уяач Гончигжавын Алтангэрэл,
4.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, Аймгийн Алдарт уяач Баасангийн Цэдэв,
5.Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул, Аймгийн Алдарт уяач Энэбишийн Ганбат,
6.Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, “Макс” группын захирал, Аймгийн Алдарт уяач Дагвадоржийн Цэрэнжигмэд,
7. Дархан-Уул аймгийн Дархан сумын уугуул, “Бурхан Халдун” группын захирал, уяач Намсрайн Мөнхдөш,
8.Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Аймгийн Алдарт уяач Галсандагвын Нямдаваа,
9.Улаанбаатар хотын Налайх дүүргийн уугуул, Нийслэлийн Алдарт уяач Дэмчигжавын Адъяабазар,
10.Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул, Аймгийн Алдарт уяач Бэгзсүрэнгийн Содномцог нарыг тус тус шагнав.