Хойтон л уралдъя...
2006 оны Завхан аймгийн баяр наадмаар шүдлэнгийн уралдаанд хурдан буурал морьт улсын сайн малчин Яруугийн П.Шарын хундан, тухайн үеийн хийморьтойхон гялалзаж явсан Алдархааны Бямбаагийн Мөнхбаярын хүрэн гэсэн хоёр сайн үрээ үзүүр дээрээ ойрхон оржээ. Комисс хунданг тэргүүнд, хээрийг аман хүзүүнд барилаа. Б.Мөнхбаяр “Настай хүн та түрүүг ав даа. Хойтон л хоёулаа уралдъя даа” гэж байсан гэдэг. Хойтон нь Бямбаагийн Мөнхбаярын хүрэн түрүүлж, Шарын хундан долоолжээ.